Компанийн тухай
Худалдааны санхүүжилтийн корпораци нь 2019 онд байгуулагдсан. Монгол Улс, Улаанбаатар хотод төвтэй, дэлхийн өнцөг булан бүрт стратегийн чиглэлийн дагуу хүрч ажиллахаар зорьж байгаа өсөн дэвжиж буй компани юм. Бид БНХАУ, БНСУ, Казакстан улсад өөрийн төлөөлөгчийн газартай болохоор зорин ажиллаж байна.
Манай компани харилцагчдынхаа ажил, амьдралын чанарыг дээшлүүлэх, эрхэлж буй бизнесийн үйл ажиллагааг өсгөн өргөжүүлэх, түүнчлэн олон улсын худалдаа эрхлэгчдийг богино болон урт хугацааны хөрвөх чадвараар хангах төрөл бүрийн санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээ, хамтын худалдааны шийдлийг санал болгодог.
Эх дэлхий, ногоон хөгжлийн төлөө өөрсдийнхөө болон хөрөнгө оруулагчдын өмнө хөрөнгийг хариуцлагатайгаар, тогтвортойгоор удирдах үүргийг манай компани хүлээдэг. Хамтын ажиллагаа, туршлага, БОНЗ нь биднийг бусдаас ялгаруулдаг.
Алсын хараа
2032 он гэхэд Бүс нутгийн түүхий эдийн худалдаа, бүтэцлэгдсэн худалдааны санхүүжилтийн тэргүүлэгч компани болсон байна.
Удирдлагын баг
Удирдлагын баг
Хамтын ажиллагаа, гишүүнчлэл
![](/img/home/client1.png)
![](/img/webzurag/Khudaldaani_sanhvvjilt.png)